МАТЧА сет

49,900₮
Богино тайлбар
Органик сайн чанарын матча цай. Хэрвээ та матча ууж эхэлж байгаа бол энэ цайг сонгоорой.
Хүргэлттэй

Сетэнд:

  1. Органик матча /40гр/
  2. Хулсан хутгагч
  3. Халбага

Түүхий эд:

Жил бүрийн 4-5 сард ургах шинэхэн түүхий эдийг сонгон ашигладаг. Бүхэл ногоон цайны навчийг нунтаглаж гарган авдаг.

Амт чанар:

Хүч багатай, гүн ногоон өнгийн, гашуун амтгүй, шууд усанд найруулахад хялбар. Матча ууж эхэлж буй хүмүүст илүү тохиромжтой.

Матча цайны ач тус:

  1. Өндөр антиоксидант агуулдаг: Хорт хавдар, зүрх судасны өвчнөөс хамгаалахад тусалдаг
  2. Энерги ба тайвшрал: Матча нь байгалийн каффэйн агуулдаг ч энэ нь L-теанин хэмээх амин хүчлээр хосолдог. Кофегоос ялгаатай нь сэтгэл санааг тайвшруулж, анхаарлаа төвлөрүүлэхэд тусална.
  3. Калори шатаах үйл явцыг дэмждэг: Матча нь бодисын солилцоог нэмэгдүүлж, өөх тосыг шатаахад тусалдаг тул жин хасахад дэмжлэг үзүүлдэг.
  4. Дархлааг дэмждэг: Витамин C, хлорофилл зэрэг эрүүл мэндэд ач тустай нэгдлүүдийг агуулснаар биеийн дархлааны системийг бэхжүүлнэ.
  5. Тархины үйл ажиллагааг сайжруулна: Каффэйн ба L-теаниний хослол нь тархины үйл ажиллагааг дэмжиж, ой тогтоолт, суралцах чадварыг нэмэгдүүлнэ.
  6. Мөн матча нь маш олон амтлаг, амттан хийхэд ашиглагддаг ба өдөр тутмын эрүүл мэндийн ундаа хэлбэрээр өргөн хэрэглэгддэг.

Хэмжээ: 40гр /30 удаагийн хэрэглээ/

Зөвөлгөө: Хулсан хутгагчаа хэрэглэхээс өмнө 5 минут бүлээн усанд нарийн үзүүрийг хийж дэвтээгээрэй

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл